Нэг сарын хугацаанд нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр зорчсон 12,219 зөрчил илэрчээ
2023/04/12
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний хөлс төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна.
Гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7,635, нийт 19,854 зөрчил илэрсэн байна.
Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж.
Иймд иргэдийг смарт картаа хэрэглэж хэвшихийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас санууллаа.
ккк · 2023/04/14
айфоне барьчихсан атлаа 5 000 төгрөгний карт авчих ухамсаргүй дүүрэн оркууд автобусанд самарканд жолооч руу шидэх нь үнэхээр гутамшигтай! жолооч гэж жолооч бушуухан аваад нууна ерөөсөө монголчуудад ууртай бас шардаг кондуктор л эргээд зохино до!!!!