Н.Баганбандийн оронд Ж.Таныг Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр томилжээ
2023/04/19
"Оюу толгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээр ажиллаж байсан Ерөнхийлөгч асан Н.Багабандийг өнгөрсөн долоо хоногт энэхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.
Эх сурвалжийн мэдээлснээр түүний оронд "Эрдэнэс Монгол" ХК-ийн Дэд захирлаар ажиллаж байсан Ж.Таныг томилохоор болсон байна.
Энэ асуудлыг өнөөдрийн (2023.04.19) Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, томилгоог зарлах аж.
Жамбалдоржийн Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэг Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
"Рио Тинто" компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компани "Маккинзи" компанид зөвлөх "Эрдэнэс Монгол" ХК-ийн Тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
Зочин · 2023/04/19
Мундаг охин байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй залуусыг дэмжих ёстой. Гэхдээ Наранбаатар, Ганхуяг, Дулаанжаргал шиг нөхдүүд биш шүү.