Яармаг-Хархорин зах чиглэлд Агаарын замын эхний шугам нээгдэнэ
2023/04/21
Улаанбаатар хотод нэвтрүүлэх дүүжин тээврийн эхний шугамыг байгуулах тухай гэрээнд өчигдөр Францын талаас Хотын захиргаатай хамтран гарын үсэг зурсан байна.
Эхний шугамыг Яармаг-Хархорин зах чиглэлд байгуулах бөгөөд дараа жил эхний зорчигчдоо угтан авна гэдгийг БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Себастиан Сүрүн өөрийн твиттер хаягаараа мэдэгдэв.
Хархорин захаас Яармаг хүртэл долоон километр(км) замыг одоогоор нэг цаг 30 минут туулж байгаа бол дүүжин тээвэрт сууснаар 4.2 км агаарын замаар 11 минут зорчих тооцоолол гарчээ.
Дүүжин замын тээвэр нь
- цагт 21 км туулна,
- нэг бүхээгт 10 хүн тээвэрлэнэ,
- хөгжлийн бэрхшээлтэй зорчигчид ээлтэй байх юм.
Авто замын түгжрэл, дуу чимээ, агаарын бохирдлыг бууруулах нь олон улсад тулгамдсан асуудал болсон. Үүний шийдэл болгож, дэлхийн 80 гаруй орон агаарын дүүжин тээврийг нэвтрүүлсэн байна.
хүннү · 2023/04/23
Чи юу бичэээд байгаа юм? Агаарын зам ашиглалтанд орхоор чи ичихгүй суунадаа. Мянганы замыг анх “мянгуужингийн зам” гээд байсан нөхдүүд одоо тэр замаар нь давхиж байна. Яг түүн шиг юм болно.
Зочин · 2023/04/22
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө
Эх · 2023/04/21
Эхлээд сүхсаад өөрөө сууж үзүүлээрэй итгэлгүй бгаа маш их хэл амтай самарсайхан сум мумтай дүүжин болж бгаа шүү ханын материалаас гээд бсан бас л өөрчлөгдсөн бноо