С.Бямбацогт: Хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэрээ цэвэрлэнэ
2023/04/24
УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт улсын төсвөөс 281 тэрбум төгрөгийг хамаарал бүхий компаниудаараа дамжуулан авсан байж болзошгүй хэргийн талаар сэтгүүлч Х.Ган-Ялалт өнөөдөр мэдээлэл хийсэн.
Түүнчлэн холбогдох баримтыг Авлигатай Тэмцэх Газар (АТГ), Улсын Ерөнхий Прокурорын Газар (УЕПГ)-т хүлээлгэн өгөх талаараа мэдээлсэн юм.
Тэгвэл энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өөрийн цахим хаягаараа дамжуулан тайлбар хийжээ.
Тэрбээр "Тавилттай гүтгэлэгт баримттай няцаалт хийнэ. Ээлжит захиалгат гүтгэлэг эхэлжээ.
Мөнөөх л зурагдсан пянз шиг улиг болон хашхирдаг тендер, концесс, Хөгжлийн Банк гэсэн муухан найруулсан жүжгийн зохиолын нооргоо захиалгаар хөдөлдөг хэдэн нөхдийн гарт бариулж нийгмийн тайзан дээр тавих гэж оролдон аргаа барж буй бололтой.
Ноднин зургаадугаар сард анх нүүрсний хулгайг ил гаргаж тавьсан. Зам, тээврийн хөгжлийн сайд болсон цагаасаа хойш төмөр зам тойрсон хулгай, хил боомт, авто замын тендерүүд, дарханы замд нүүрлэсэн авлига, хулгайг зоригтой илчилсний хариу бололтой.
Угаасаа ингэж гүтгэх, дайрах, худал мэдээллээр бөмбөгдөх бүрд өөрөө хүсэлтээ өгч удаа дараа АТГ, прокурор, цагдаад шалгуулж үнэн зөвөө тогтоолгосоор ирсэн юм. Энэ удаад ч ор үндэслэлгүй худал гүтгэлгийг баримтаар няцаана. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэрээ цэвэрлэнэ, гүтгэсэн нөхөдтэй хуулийн хэлээр ярих болно" хэмээжээ.
Зочин · 2023/04/25
ждү концесс хөгжлийн банк гээд бүх хулгай луйварт холбогдсон мэргэшсэн хулгайч шүү дээ сандрад хөлс баас нь цувж байнадаа. Чи өөрөө илчлэгдэж байга бишүү.
Хөлс · 2023/04/25
Хөлс нь бурзайгаад сандраад байсан энэ нотой хулгайч шуналтай хүн л гишүүн болж чаддагшд
Готов · 2023/04/24
МАН-ын шүүх цагдаадаа мөн их итгэж байх шив