ХХААХҮ-н сайд асан Т.Бадамжунайг өнгөрсөн дөрөвдүгээр сард Филиппин улсаас авчирч “гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн үндэслэлээр нэг сарын хугацаагаар цагдан хорьсон.

Эх сурвалжийн мэдээлснээр, тавдугаар сарын 2-нд шүүх хурал болж, түүний цагдан хоригдох хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн прокурорын газраас Т.Бадамжунайг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татжээ.