Б.ДЭЛГЭРХАНГАЙ: Гурван настай хүүг үрлэн сумтай буугаар буудсан учраас аав нь уурлаж, 14 настай хүүгийн биед халдсан байсан. Хүүгийн аав, ээж гомдол гаргасан
2023/05/08
Сүхбаатар дүүрэгт тоглоомын талбай дээр хүүхэд зодсон гэх бичлэгийн талаар цагдаагийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Б.Дэлгэрхангай "Өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны өдрийн 17:55 цагт "Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тоглоомын талбай дээр хүүхдийн биед халдаж, зодсон байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
14 настай, эрэгтэй Т гэдэг хүүхэд үрлэн сумтай буугаар тоглож байгаад гурван настай хүүгийн толгойн хэсэгт санамсаргүй оносон гэх шалтгаанаар гурван настай хүүгийн аав 14 настай хүүхдийн биед нь халдаж, зодсон гэх үйлдэлд тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Зодуулсан гэх 14 настай хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилсон. Түүнд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэстэй холбон зуучлаад, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэв.
Эмээ · 2023/05/09
Хүүхэддээ аюултай тоглоом авч өгч хүний хүүхдийг буудсан эцэг эхийг торго, хүүхдийн нүд сохолбол яана, хоригло,хүүхдээ өмөөрсөн аавыг би л лав буруутгаж чадахгүй,
zochin · 2023/05/09
үрлэн сумтай бууг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Монголоос өөр улс оронд аюултай гэж хориглосон байдаг шүү