Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил энэ сарын 15-наас эхэлнэ хэмээн Хотын Захирагчийн ажлын албанаас мэдэгдэж, хуваарийг танилцуулсан билээ.

Тавдугаар сарын 15-27-ны хооронд 12 хоног дулааны шугамын засвар хийгдэх байршлын мэдээллийг "УБДС" ТӨХК цахим хуудсандаа нийтэлжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 10абвгдеж, 1а, 3де магистраль шугамын засварын ажил эхлэх юм байна.

  1. БӨҮР
  2. Говь-2 ХК орчим
  3. Вива сити
  4. Шинэ яармаг хорооллууд
  5. ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
  6. Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид
  7. Төв цэнгэлдэх
  8. Хүннү хороолол
  9. Рапид хороолол
  10. 120 мянгат
  11. Туулын хөвөө
  12. Зайсан орчмын орон сууцны хороолол
  13. ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
  14. Арьс ширний үйлдвэрийн район
  15. 19 дүгээр хороолол орчмын хэрэглэгчдийн халуун усыг хязгаарлах юм байна.

Эдгээр байршлыг Google map дээр харуулжээ.