"Өгөөмөр хангал" компанийн барьж байгаа барилгаас 2022 оны тавдугаар сарын 21-нд  төмөр унаж бага насны хүүхдийг гэмтээжээ. 

Тодруулбал өнгөрсөн оны тавдугаар сарын 21-нд хүүгийн дээрээс төмөр нурж, гэмтсэн хүү нэг сар гаруй хугацаанд хичээлдээ явж чадаагүй байна. Хүүгийн баруун гар дээр төмөр унан гэмтсэн учир гар нь мэдээгүй болжээ.  Хүүгийн баруун гарны шуу хугарч, мөрний судас тасарчээ. 

Харин тус барилгаас гэмтсэн хүүхэдтэй өнөөдрийг хүртэл холбогдоогүй хохирлыг барагдуулаагүй байна. 

Эх сурвалж: SBN телевизийн шууд дамжуулалт