Сүүлийн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг эрх баригчид сонсохгүй байгаагаас түүний үг үнэгүйдэх байдал ажиглагдах боллоо.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр рүү” хэмээх уриалга гаргаж, төрийн данхайсан бүтцийг өөрчлөхийг хүссэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж УИХ-аар хэлэлцүүлсэн.

Уг хуулийн төслийг уншигчид “давхар дээл”-ийн тухай хууль гэдгээр илүүтэй мэдэх юм. Хуулийн нэр хэлэлцүүлгийн явцад “давхар дээл” гэсэн тодолголтой болсон юм. Энгийнээр хэлбэл УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй. Ингэснээр давхар албан тушаалтай болно гээд нэг ёсондоо албан тушаалыг дээлээр орлуулсан хэрэг. 

Гэсэн ч дээл гэдэг үгийн сонголт буруу байсан гэсэн маргаан дагуулж эсэргүүцлийн жагсаал хүртэл болоход хүргэсэн байдаг юм. Ийнхүү хэл ам дагуулсан хуулийн төслийг УИХ-аар намар, хаврын чуулган дамнан хэлэлцэж, нам харьяа бүлгээрээ сар дамжин хэрэлдэцгээсэн.

Харин эцсийн үр дүнд Ерөнхийлөгчийн санаачилсан хууль олонхын санал авч чадалгүй унаснаар энэ асуудал түр намжсан гэхэд болно. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга дээрх хуульд намынхаа эсрэг санал өгч, “давхар дээл”-ээ тайлна хэмээн зөрүүдэлснээр энэ яриа дахин гарах болов. Х.Баттулга гишүүний хувьд Ерөнхийлөгчийн санаачилгыг  дэмжиж байна гэснээр ҮХАА-н сайдын суудлаасаа татгалзсан. 

Сайдын суудлаас татгалзсан өргөдлөө УИХ-д гаргаж гишүүд ч түүнийг чөлөөлсөн. Улмаар түүний оронд хэнийг сайдаар томилох вэ гэдэг асуудалтай зэрэгцэн нөгөөх л “давхар дээл” яригдаж эхэлсэн. Учир нь АН-аас УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилно гэхэд Ерөнхийлөгч УИХ-аас сайд томилж болохгүй. Нэг нь “давхар дээл”-ээ тайлж байхад нөгөөх нь өмсөж болохгүй гэсэн байр суурь илэрхийлж. Гэсэн ч Ерөнхийлөгчийн энэ үгийг хэн ч тоосонгүйгээр барахгүй Ш.Түвдэндорж хүртэл өөрөө би “давхар дээл”-д түүртэхгүй гэж гүрийсээр сайдын суудалд залраатахав. 
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу