Цахим орчинд иргэд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үнэлгээний шалгалтад заавал B2 харандаагаар бичнэ гэх чиглэл өгснөөр чирэгдэл учир энэ төрлийн харандааны олдоц муу байна гэх шүүмжлэл гараад буй

Энэ талаар Боловсролын үнэлгээний газраас "Манайх үнэлгээний шалгалтад заавал B2 харандаагаар бич гэсэн чиглэл өгөөгүй. Харин ЭЕШ дээр бол манайхаас B2 харандаа шалгуулагч нарт тарааж өгдөг. Үнэлгээний шалгалтын тухайд тосон бал, 0.5 харандаагаар бичихийг зөвшөөрөхгүй, харин харандаа бол ямар ч байж болно" гэлээ.