Монгол хэл бичгийн шалгалтын үр дүн, багшийн болон байгууллагын үнэлгээний талаар Боловсролын Үнэлгээний Төв (БҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл хийсэн. 

Энэ оны гүйцэтгэлийн үнэлгээнд төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30,077 багш хамрагдах аж. 

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг дөрвөн шалгуур 13 үзүүлэлтээр үнэлэх юм байна. 

  1. Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн ахиц, үр дүн;
  2. Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн;
  3. Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн;
  4. Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр зэрэг багтах аж. 

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийг зургаан шалгуураар үнэлнэ.

  1. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт;
  2. Суралцагчийн хөгжил, хамгаалал;
  3. Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа; 
  4. Сургалтын орчин бүрдүүлэлт;
  5. Удирдлагын манлайлал, менежмент; 
  6. Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.

Ерөнхий боловсролын сургалтын байгууллага, багшийн ажлын гүйцэтгэлийг дээрх шалгуур, үзүүлэлтийг илрүүлэх өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний арга хэрэгслээр үнэлэх аж.