Нийгмийн даатгалын сангийн мэдээллийг shilen.gov.mn-д нээлттэй байршуулжээ. Тус сантай холбоотой зарим онцлох мэдээллүүдийг хүргэе. 

2022 оны байдлаар нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн 47 хувийг тэтгэврийн даатгал, 11.83 хувийг тэтгэмжийн даатгал, 36.46 хувийг үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, 3.86 хувийг ажилгүйдлийн даатгал зэрэг бүрдүүлжээ. 

Тус сангийн мөнгөн хөрөнгө сүүлийн хоёр жил арилжааны банкуудын зөвхөн харилцах дансанд байршиж байгаа бөгөөд одоогоор 993 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөтэй. Жишээлбэл, 

  1. Хаан банканд 304 гаруй тэрбум төгрөг
  2. Төрийн банканд 266 гаруй тэрбум төгрөг
  3. Голомт банканд 49.7 тэрбум төгрөг
  4. Хас банканд 1.9 тэрбум төгрөг
  5. Худалдаа хөгжлийн банканд 20.7 тэрбум төгрөг
  6. Чингис хаан банканд 96.1 тэрбум төгрөг
  7. Төрийн санд 244.6 тэрбум төгрөг
  8. Капитрон банканд 9.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийг харилцах дансанд байршуулж байна. 

зураг

 

зураг

 

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь Капитал банкнаас 104.2 тэрбум төгрөгийн нэхэмжилснээс 35.1 тэрбум төгрөгийн авлага барагдуулж, одоогийн байдлаар 69.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй аж. 

Өнгөрсөн онд тус сан гурван их наяд 512.5 тэрбум төгрөгийг орлого олж, 747,380 иргэнд гурван их наяд 415.7 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Үүнээс өндөр настны тэтгэвэрт 372,029 иргэнд хоёр их наяд 408 тэрбумыг зарцуулсан байна. Тэгвэл тахир дутуугийн тэтгэвэрт 65,791 иргэн хамрагдаж, 344 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа юм. 

Харин 2008 онд Нийгмийн даатгалын сан 453.3 тэрбум төгрөгийг олж, 1,128,290 иргэнд 418.1 тэрбум төгрөгийг зарцуулж байжээ.

зураг