Хилийн цэргийн 0184 дүгээр ангиас Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн мэргэжил сургалт-үйлдвэрлэлийн төвийн хилийн албаны тэнхимийн “Хилчин” бэлтгэх дамжааны сонсогч, М.Жангартулга шатаж байсан айлын галыг унтраажээ.

Тодруулбал, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ДХИС-ийн урд байрлах 4 давхар хуучны байрны 3 дахь давхрын айлын тагтнаас гал гарч байхыг харан, хажуу айлын цонхоор дамжин орж галыг унтраасан байна.

Тухайн айлын тагтан дээр цаасан хайрцаг, хивс шатаж байсан бөгөөд хажуу айлаас ус авч галыг унтраан дуудлага өгч, Онцгой байдлын гал унтраах бүлэгт хүлээлгэн өгчээ.