Гараашнаас автомашин гаргахдаа бусдыг дайрч амь насыг нь хохироожээ
2023/05/24
Гараашийн үүдэнд бусдыг автомашинаар мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тодруулбал, цагдаагийн байгууллага энэ сарын 8-ны өдөр "Эмэгтэй жолооч гараашийн үүдэнд хүн мөргөлөө" гэх дуудлагыг 13.00 цагийн орчимд хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу цагдаагийн газар шалгахад 51 настай эмэгтэй 66 настай эрэгтэйг автомашинаар мөргөн, амь насыг нь хохироосон байжээ. Уг хэрэг Баянгол дүүргийн 18 дугаар хороонд болсон аж. Иймд замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг зорчихийг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Зочин · 2023/05/24
Наад муухай цементэн тагзнуудаа нураагаач