Ц.Хуланд холбогдох хэргийг Хөгжлийн Банкны шүүх хурал дууссаны дараа хянан хэлэлцэхээр болжээ
2023/05/29
Яруу найрагч Ц.Хулангийн хэргийн талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ө.Уртнасан өнөөдөр мэдээлэл өглөө.
Уг хэрэг нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгаа нууц хэрэг учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм байна.
Ц.Хулангийн хувьд цагдан хоригдсон хэвээр байгаа бөгөөд тус хэргийн шүүгч нь Хөгжлийн Банкны шүүх хуралтай байгаа учраас үүнтэй холбоотойгоор шүүх хурал нь хойшилж байгаа аж. Тиймээс Хөгжлийн Банкны хурал дуустал цагдан хоригдсон хэвээр байх юм байна.
Харин Хөгжлийн Банкны гэх шүүх хурал нь өнөөдөр 31 дэх өдрөө буюу есөн үе шатнаас дөрөвдүгээр үе шат дээрээ явж байгаа, дуусах хугацааг тооцоолох боломжгүй талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэрбээр дараах зүйл ангиар энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн цагдан хоригдоод байгаа юм.
19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ · 2023/05/29
Энэ улс хэрэг төвөг хулгай луйвартаа дарагдаад доороос гарахаа болилоо шүүгч дутагдаад бгаа юм бишүү