Б.Ундармаа: У.Цогтбаярын хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрчлийн хэрэгт 7 хоног баривчлах шийтгэл ногдуулсан.
2023/05/29
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.УНДАРМАА:
У.Цогтбаярын тухайд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан гэх зөрлийн хэрэг нь Хан-Уул дүүргийн шүүхэд орж ирсэн. Долоо хоног баривчлах, 10 хоногийн албадан сургалтад хамруулах шийтгэл оногдуулсан. У.Цогтбаярын тухайд эхнэр нь дуудлага өгсөн. Дөрөвдүгээр сарын 28, дөрөвдүгээр сарын 30-н гэсэн хоёр өдрийн үйлдлээр зөрчлийн хэрэг шийдвэрлэгдсэн. Зөрчлийн хэргийг нэг өдрийн дотор шийдвэрлэдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчлийн хэргийг тухайн цагдаагийн газраас шилжүүлж ирэнгүүт шийддэг.
Кёкүшюзан Д.Батбаярын тухайд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, танхайрсан хэргээр зөрчлийн хэрэг үүсээд 10 цагийн албадан сургалт, 15 хоног баривчлах, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан.
Энэ · 2023/05/29
Энэ цогтоогийн эхнэр биерхүү цогтоо мушигаад хаячмаар харагддагшдээ
Зочин · 2023/05/29
humuujsen deer baihaa zugeer baihdana horoogui baih
Зочин · 2023/05/29
JAAHAN MONGOJOOD NER ALDARTAI BOLOOD IRHEEREE EVDERCH BGAAM BNA L DAA