Эрүүл Мэндийн Дэд Сайд асан, ШИНЭ намын дэд дарга Ж.Цолмонтой товч ярилцлаа.

 

Таны хувьд МАН-ын гишүүн байсан. Тус намыг эрх барьж байх үед Эрүүл Мэндийн Дэд сайдын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ямар учраас МАН-аас гарч, ШИНЭ намд элссэн бэ?

 

Өнөөдөр улс орны болон ард түмний өмнө тулгамдаад байгаа ядуурал, үнийн өсөлт, авлигатай холбоотой олон асуудлууд байна. Хийх ёсгүй үйлдлүүдээ хийчихсэн тул түүнийгээ залруулахаас эхлээд улс орон урагшаа явах хэрэгтэй. Үүн дээр тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө МАН-д байна уу? гэхээр байхгүй. ШИНЭ нам бол тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөтэй. Ядуурлаас яаж гарах вэ? гэдэг тооцоог гаргаад ирчихсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, баялгаа ард түмэнд өмчлүүлэх хэрэгтэй. Ингэснээр ард түмэнд баялгийг жигд хүртээснээр ядуурлаас гарах боломжтой. Үүний цаана тулгамдаад байгаа олон асуудлуудыг ч мөн шийдэх гарцыг гаргаж ирсэн.

 

Миний хувьд улстөрч хүн учраас зүгээр суумааргүй байна. Юуны тулд ардчилсан Монгол улсад амьдарч байгаа билээ.

 

Тийм учраас хүн бүрт улс орноо хөгжүүлэх өөрийн хүссэн замыг сонгох боломж байдаг байх гэж бодож байна. Ийм учраас улс орноо хурдан хөгжихөд улстөрийн намууд хамтраад зүтгэх ёстой гэсэн үзэл баримтлалаар ШИНЭ намд элссэн. 

 

Та  УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх үү? 

 

Энэ бол ШИНЭ намын шийдэх асуудал. Бид эхлээд олон асуудлыг шийдэх гарцыг гаргаж өгөх хэрэгтэй. Бид өнөөдөр гудамжинд байгаа улстөрийн нам учраас иргэддээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр мэдээлэл өгөх, аргачлалуудыг зааж өгөх ажлууд дээрээ түлхүү ажиллана. Мэдээж хэрэг сонгуулийн жил зарлагдах үед ШИНЭ нам Ерөнхий зөвлөл, Төв зөвлөл гэх мэт удирдах байгууллагуудаараа Ж.Цолмонг УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг ярилцаж шийдэх байх.

 

М.Чой

sonin.mn