“MCS” группын тухай хэн юу хэлэв?
2014/06/15
Sonin.mn сайт "..."-ний тухай хэн юу хэлэв?" нэртэй булан нээсэн билээ.Олны танил хүн, албан байгууллагуудын тухай мөн л олны танил хүмүүс хэрхэн дүгнэж байсан тухай түүвэрлэн хүргэх уг булангийн онцлох сэдэв: “М-Си-Эс” групп.
УИХ-ын гишүүн Х. Баттулга: Засгийн газрын гишүүдэд Зайсанд орон сууц өгсөн нь ч бодиттой. Гэвч тэр компанийг, тэднийг шалгадаггүй хэргийг хаачихдаг. Би ардчилсан холбооны хэдэн партизаныгаа дагуулаад энэ асуудлыг шалгуулахаар АТГ-т хандаад ч нэмэргүй.... Хувийн компани хэтэрхий өөрийнхөө эрх ашгийг бодоод мөнгөөр бүх асуудлыг шийддэгээ болих хэрэгтэй ш дээ. МCS тендер дээр боссон компани. Сурагчийн ширээ сандлын тендер ч зарласан оролцоод авна. Тэгээд бусдадаа боломж олгодоггүй. Нөгөөдүүл нь хөл дээрээ босч чаддаггүй.
Улс төр судлаач Н.Дугар: М-Си-Эс бол улсаасаа илүү хэрэглээтэй, улсаасаа илүү эрх мэдэлтэй, улс төрчдөөсөө илүү улс төрийн бодлого тодорхойлдог, төр засгийн удирдагчаасаа илүү төр засгийн нэрийг барьж гадаадын төр засгийн нөлөө бүхий хүмүүс, компаниудтай гэрээ хэлцэл хийж, хувийн эрх ашгаа Монголын төрөөс дээгүүр тавьдаг компани юм биш үү. Шударга төртэй ардчилал хөгжсөн оронд бол ийм компанийн хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэж, монопол байдлыг задалдаг гэсэн.
ШӨХТГ-ын дарга О.Магнай:
Дэлхийн брэнд бүгээгдэхүүний амт чанар, стандарт олон улс болон манай улсад харилцан адилгүй байдаг гэх гомдлууд удаа дараа ирж байна.Энэ гомдлуудын дагуу олон улсын брэнд бүхий бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниудад хяналт тавина. Тодруулбал “МСS” компанийн “Соса соlа” ундаанд.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: Хөвсгөл аймагт "MCS''-ийн Энх-Амгалан гэдэг нөхөр бүх хуулийг зөрчөөд бэлэн мөнгө тараагаад яваад байгаа сурагтай. Тавантолгойгоос авсан мөнгөөрөө сонгууль хийгээд л явж байгаа ш дээ
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн С.Батмөнх: “MCS”-ийн утаагүй зууханд гэр бүлээрээ угаартаж үхэх шахлаа. Орой нь галлаад шөнөдөө дулаан хонох байх даа гэж бодсон чинь харин угаартаж үхэхээ шахсан. Азаар бага банди минь түрүүлж сэрж, ээж, аав, ахынхаа амийг аварсан. Хэсэгхэн удсан бол бүр балрах байсан байх.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Дашрэнцэн: Таван толгойг “Эм Си Эс”-д өгөхөд улс төрийн шийд гаргахаар ярилцаж байна. Энэ компанийн хувьцааг АН, МАН-ын томоохон улстөрчид эзэмшдэг.
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: “М-Си Эс”-ийн ах дүү хоёр өөрсдөө долларын эздээс хараат байдалд орсон өртэй хүмүүс.
Хан-Уул дүүргийн иргэн Б.Амаржаргал: “М-Си-Эс”-ийн барьсан “Viva city” хороололийн зэвтэй ус оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа. Энэ бол тус компаний ажлын хариуцлагатай шууд холбоотой.
Ахмад багш Л.Долгор: “М-Си-Эс” компани “Алсын хараатай амьдрая” гээд л сурталчилаад байсан үнэн хэрэгтэй тэр нь “Архи” сурталчилах далд арга байсан шүү дээ. Хичнээн сайхан залуу ажил амьдрал, өрх гэрээ энэ “Алсын хараатай архи”- аар сольсон болдоо.
МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн П.Анужин: Ж.Оджаргал захиралын бүтээн байгуулалтаас харахад их романтик хүн шиг санагдсан.
“М-Си-Эс” группын захирал Ж.Оджаргал: Одоо манай группт 8100 гаруй хүн ажиллаж байна. Хүний нөөц гэдэг том, чухал бодлого. Зөвхөн шагнал, урамшууллаар ажил сайжрахгүй. Сэтгэл ханамж л хамгийн чухал. Хамт олон маань амьдралынхаа ихэнх цагийг ажил дээрээ өнгөрөөж байна. Тэр нь утга учиртай, ирээдүйтэй бас сэтгэлийн таашаал, ажиллах нөхцөл, хамт олон энэ бүхэн цогцолж байж илүү амжилтад хүрнэ.
Зочин · 2014/06/19
Xydat mungu mongoliig muljij mongoliig udirdagch zaxiragch boljee.
Зочин · 2014/06/16
Одоо М Си Эс-н нүүрс урагшаа зөөх газтай ундаа архи хийхээ болиод жинхэнэ баялаг бүтээг ч үйлдвэрлэгч компани болох хэрэгтэй бандааш оймс хадаас гутал эсвэл технологийн салбарт машин үйлдвэрлэл гээд л юу ч хийж болно гэхдээ урдаас бэлэн юм аваад эндээ угсрах биш жинхэнэ шинийг бүтээх хэрэгтэй
Зочин · 2014/06/16
Mcs g четгер аваасай хэзээ нэг цагт ухлийн ******гаар уухээрээ хятадын гар хел эдний компаны юм гэж бараг бхгуй хятадын херенге гэж ойлгож болно
Зочин · 2014/06/16
дээрхи нөхдүүдийн өмнөөс иччихлээ Ийм юм ярьж байдаг яасан өчүүхэн юм бэ Ард бид нар хэн юу хийж бүтээж буйг харж л бна
Зочин · 2014/06/16
эх орон гэж орилдог хүмүүс одоо л энэ компаниа дэмжих цаг шүү дээ
Зочин · 2014/06/16
яг үнэн дэмжиж бна Монголын ганц компаниа одоо л дэмждэг цаг шүү дээ
Зочин · 2014/06/16
та нар болиочээ Монголыг ганц авч явж байгаа компаниа ингэж ******хай гүтгэж доромжлохоо болиоч яасан ******хай хүн чанаргүй нөгөө дээшээ гарах гэсэн нэгнээ татаж унагадаг аргаасаа салаач
Зочин · 2014/06/16
М Си Эс Монголыг өөд нь татна гэдэгт хүмүүс итгэдэг. Тэндэрт шалгарна гэдэг нь боловсролын хүч шүү дээ. Эрдэнэс Таван Толгой ХК -ийг М Си Эс -т мэнэжмэнтийн хувьчлалаар өгөх хэрэгтэй. Ингэж чадвал ард түмэн ТТ хувьцаанаасаа ноогдол ашиг авах боломжтой болно. Төр бол хулгайч мэнэжэр гэдэг нь нэгэнт ил үнэн болчихсон.
Зочин · 2014/06/16
Xytadiin 96‰xurungu mongoliig muljij mongold ezen suujee
Зочин · 2014/06/16
yaah argagui mongolin shildeg bisnessman yumda
ffhg · 2014/06/16
гайгүй яваагаа доош нь татдаг монгол хүний ******хай чанар үүнийгээ өөрчлөөгүй цагт хэзээч гадны хараат байдлаасаа гарахгүйг ойлгох болоогүй л ю******