Хан-Уул дүүргийн 1-р хороо 120 мянгатын уулзварын баруун талд дэлгэц шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр 12:47 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж, гал түймрийг бүрэн унтраалаа.

Онцгой байдлын байгууллагаас галыг унтраасан бөгөөд тус дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна.