ЦЕГ: "Гарал үүслийн бичиггүй адуу оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрахаар хөөгөөд байна" гэх дуудлагын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулж байна
2023/06/15
"Гацуурт" компанийн захирал Л.Чинбат морьтой иргэдийг машинаараа хөөж байгаа бичлэг нийгмийн сүлжээнд тархсан. Энэ асуудлаар цагдаагийн байгууллага товч мэдээлэл өглөө.
ЦЕГ-аас "2023 оны зургаадугаар сарын 15-ны 13:20 цагт "Гарал үүслийн бичиггүй адуу оруулах гээд байна, оруулахгүй гэхэд манай ажилчдыг дайрна гээд хөөгөөд байна" гэх дуудлага, мэдээлэл иргэнээс ирсэн.
Энэ дагуу Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар баг руу аймгийн төвөөс Цагдаагийн газрын бүрэлдэхүүн ажиллахаар явсан байна. Хойшлуулшгүй ажиллагаа дуусаагүй байгаа тул илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Зочин · 2023/06/16
Шууд чинбатын гомдлоор ажиллачих юм байна л даа. Ардуудын гомдлыг авч хэлэлцэхч үгүй адгын цагдаа.
энхчимэг · 2023/06/16
Энэ нэг нөхөр ямар юмных нь "Хөдөлмөрийн баатар" байх вэ дэ. Огт төлөвшөөгүй, өөрийн хөдөлмөрөөр аваагүй цол. Өөрийнхөө төлөө шуналтаж, бизнес хөөж яваад, намд хандив өргөөд, өөрөө хөөцөлдөөл авсан цол хэргэм, /мөнгө/ энэ хүнийг бүр эвдсэн байна. Өмнөх нийгэмд байсан бол бүх нэр төр, амьдрал будаа ккк
Дорж · 2023/06/16
Л. Чинбатыг цагдаагийнхан яаж ч чадахгүй дээ. Л. Чинбат том гар шүүдээ. Харж л байгаарай. Хэдэн төгрөгөөр торгуулсан болоод гарах байх. Маниуд тэгсэн бол одоо хоригдсон баривчлагдсан байгаа. Цагдаа яаж ч чадахгүй шүүдээ том акулуудын нэг шүүдээ.