Х.Булгантуяа: Лхагва гарагт журмуудыг батлуулаад хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг хэрхэн авах мэдээллийг хүргэнэ
2023/06/16
2023 оны төсвийн тодотголыг өнөөдөр нэг их 896 тэрбум төгрөгөөр баталлаа. Энэ талаар ХНХ-ын сайд мэдээлэл өглөө.
Сайд Х.Булгантуяа "Өмнө танилцуулж байсанчлан иргэдийн амьжиргааг дэмжих, нэн шаардлагатай төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмэх, долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгийг үлдсэн 9%-д нөхөн олгох, халамжийн тэтгэмж, байнгын асаргаатай иргэд, хүүхдүүдийн тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлж байна. Ирэх долоо хоногийн Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар холбогдох журмуудыг батлуулна. Журам батлагдсаны дараа хүүхдийн мөнгийг хэрхэн нөхөн олгох, тэтгэвэр, цалинтай холбоотой мэдээллийг олон нийтэд хүргэх болно.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулж, батлууллаа. Хүүхдийн байгууллагыг хүүхдийн хамгаалал, хөгжил рүү чиглэсэн болгохоор шийдвэрлэлээ. Аймаг, орон нутгийн байгууллагуудын автомашиныг хэмнэлтийн горимд шилжүүлсэн байснаас хүүхдийн байгууллагынхыг уян хатан болголоо.
Засгийн газраас хүүхэд хамгааллын хуулийг өргөн барина.
Одоо хүүхдийн мөнгөө авч байгаа хүүхдүүд дахин хүсэлт гаргах шаардлагагүй. Харин хүүхдийн мөнгөнөөс хасагдсан 9%-ийн хүсэлтийг авах юм. Гэхдээ хүүхдийн мөнгөө хүүхдийн төлөө санд хандивлах иргэд хүүхэд бүр дээрээ хүсэлтээ гаргана.
Хүүхдийн мөнгөний хүсэлтийг авахаар хур систем, ekhalamj, emongolia системийн холболтуудыг хийж байгаа, долдугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгоно" хэмээн тайлбарлалаа.
Сол · 2023/06/16
Солиорсон авгайг сайд гэж харахаас нүд хорсож бна