УИХ-ын нэгдсэн чуулган маргааш болон пүрэв, баасан гарагт хуралдана.  Маргааш хуралдах УИХ-ын нэгдсэн чуулганаар:

·         Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

·         Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай /Засгийн газар 2014.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, татварын 90 хувийг буцаан олгох тухай, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

·         “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг үргэлжилнэ/;

·         “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;

·         Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гэр бүлийн асуудал хариуцсан агентлаг бий болгох тухай, хэлэлцэх эсэх/.

Пүрэв, баасан гарагийн хуралдаанаар

·         Байнгын хорооны даргыг сонгох тухай;

·         Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт /2013 оны байдлаар/;

·         Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.5.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал;

·         2013 оны төсвийн гүйцэтгэлийн тухай /нэг дэх хэлэлцүүлэг/;

·         Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

·         Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/;

·         Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай, хэлэлцэх эсэх/;

·         Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ны өдөр өргөн мэдүүлсэн, татварын нэг удаагийн чөлөөлөлтийн тухай, хэлэлцэх эсэх/;

·         Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, бондын хүүгийн орлогын татварыг 10 хувь болгох тухай, хэлэлцэх эсэх/;

·         Хяналтын тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Шилэн дансны тухай болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

·         Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

·         Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нар 2013.01.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хүүхэд харах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай, хэлэлцэх эсэх/;

·         Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

·         Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдааг зарлах хугацааг багасгах тухай, хэлэлцэх эсэх/;

·         Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, хаалттай/;

·         Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, тамхи татах тусгай цэг байгуулах тухай, хэлэлцэх эсэх/;

·         Монгол Улсыын Ерөнхий сайдын "ЭЗЭН-100" хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох юм байна.  

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа