Ц.Амгаланбаатар: С.Зоригийн хэргийг хийсэн гэж хүлээх юм бол ерөнхийлөгчийн гарын үсгээр гадагшаа гаргана гэж байсан
2023/06/19
Ялтан Ц.Амгаланбаатар “Тухайн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг гүтгэж намайг дарамталсан. Гэр бүлийг минь барьцаалсан. Одоо намайг энд хорлож болзошгүй” гэсэн агуулга бүхий асуудлаар Хүний эрхийн байгууллагуудад хандаж, тусламж хүсжээ.
Ялтан Ц.Амгаланбаатар:
-2004 онд таксины жолоочийн амь насыг хөнөөсөн бүлэглэл хөнөөсөн гэж ял авсан. 25 жил маань 20 жил болсон. 2013 онд С.Зоригийг амь насыг хохироосон гэх хилс хэрэг үүрсэн. Өнөөдөр иргэдэд миний ярилцлагыг хүргэж өгөхийг хүсэж байна. 2013 оны долдугаар сарын 18-ны өдөр тагнуулын байгууллагын хүмүүс анх ирж намайг хэрэг үүр гэж дарамталж эхэлсэн. Хүүхдийг чинь ингэж ална гэж хэлсэн. Хуучин эхнэр хүүг минь авчирч уулзуулсан.
Дараа нь хүү минь Эх нялхаст хэвтэж байхад зургийг нь үзүүлээд хүүхдийн чинь цусанд юм шахаад реакци өгсөн гээд алчих уу гэсэн. Дараа нь эмэгтэй дүү минь хүчиндүүлнэ, алуулна гэдэг байдлаар дарамт шахалт үзүүлж эхэлсэн. Дүрс бичлэг, зураг үзүүлдэг байсан.
Мөн 25 жилийн ялтай чамайг С.Зоригийн хэргийг хийсэн гэж хүлээх юм бол ерөнхийлөгчийн гарын үсгээр гадагшаа гаргана гэж хэлж байсан. Ингээд би С.Зоригийг алсан гэх яриаг гаргаж эхэлсэн гэв.
Тэрбээр “Би 2018 онд маш их зориг гаргаж С.Зориг агсны амийг бид гурав хөнөөсөн гэж худал хэлснээ илчилсэн. Тийм ч учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёр суллагдсан. Үгүй бол бид гурвуулаа хорлогдох байсан. Би одоо өөрийгөө хүнд хорлогдчих вий гэж айж байна. Хэнээс вэ гэвэл С.Зоригийн хэрэг дээр ажиллаж, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн, одоо ч зүгээр ажлаа хийж яваа, гүйцэтгэх ажил хийдэг хүмүүсээс айж байна” гэж ярьжээ.
Энэ талаар ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн "ХЭҮК-оос 2023 оны зургадугаар сард Ц.Амгаланбаатарын хоригдож байгаа хорих ангид ажиллахад, өөрийн биеэр уулзах хүсэлт өгсөн хүмүүсийн нэрсийн жагсаалтад түүний нэр байсан. Тэрбээр албан бичгээ удаа дараа ирүүлсэн тулд бид өөрсдийн хуульд заасан эрхийн дагуу энэхүү бичлэгийг хийж авсан юм.
Эрүү шүүлтийн хор уршиг, үүнд эрх мэдэл бүхий албан тушаалтнууд оролцохоор ямар сөрөг үр дагавартай вэ гэдгийг тайлбарлан, таниулах зорилгоор энэхүү бичлэгийг олон нийтэд үзүүлж байна. Цаашид ч ийм асуудал гарвал бид хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд нээлттэй мэдээлнэ" гэв.
бат · 2023/06/20
Зоригийг чухамдаа АН-ын нэр бүхий албан тушаалтан хүн хөнөөж үүнийгээ илрүүлсэн болж жүжиг тависан л асуудал шүү дээ
Бат инженер · 2023/06/19
Энэ ч дээ жинхэнэ гэмт этгээд шантаажчин юм шиг ээ. Одоо бол улс төрийн захимлга хийж байх шиг.
бат · 2023/06/19
Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орно