Ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх хэргийг шалгаж эхэлжээ
2023/06/19
Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлээгээр цацагдсан билээ.
Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн энэхүү мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ.
Тодруулбал, ЦЕГ-аас тодруулахад "Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө.