288 мянган төгрөг байсан ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР 37 мянган төгрөгөөр НЭМЭГДЭНЭ
2023/06/20
Төсвийн тодотголоор 2023 оны 7-р сарын 1-ээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр болсон.
Тухайлбал, Халамжийн тэтгэвэр 288 мянган төгрөг байсан бол 37 мянган төгрөгөөр буюу 325 мянган төгрөг болж нэмэгдэх бөгөөд 65.615 том хүн, 12.882 хүүхэд хамрагдана.
Үүнд нийт 17.5 тэрбум төгрөг зарцуулагдана. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүний асаргааны тэтгэмж 84.5 мянга байсныг 275 мянган төгрөгт хүргэсэн. Үүнд нийт 72.4 тэрбум төгрөг зарцуулна.
Үндсэндээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 89.3 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ.
Сайна · 2023/06/20
Сайн дураар арай хийж ндаатгал төлсөн ахмадуудын тэтгэвэр нэмэгдэхгүй гэхээр сайн дурын даатгал буурна зогсоно биздээ ийм юм хийчээд тэтгэвэр нэмлээ гэж тархидахаа боль
намудай. · 2023/06/20
ардчилсан намынхан төр барьж байсан бол илүү олсон мөнгөө хувааж аваад зад найрлаж байгаадаа. Юун ард үмэндээ хялайлгах вэ гэдэг шуналууд шүү дээ.
Зочин · 2023/06/20
Болж байна ш дээ. Улам сайн ажиллаад цалин, тэтгэврээ инфляц дагаж биш, инфляцийг хо давуулж нэмэгдүүлээрэй.