“Таван Богд” группын оруулж ирдэг “найман гишүүн төгөлдөр цай″-наас хог, зажилсан бохь гарчээ
2014/06/15
БНХАУ нь Дэлхийн хамгийн том экспортлогч орон бөгөөд өдгөө олон улсын зах зээл дээр Хятадын бараа бүтээгдэхүүн ихэнх хувийг эзэлж байдаг.
Харин урд хөршийн үйлдвэрлэсэн хүнсний болон барааны бүтээгдэхүүн стандарт шаардлагад нийцдэггүй гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг гэхэд буруудахгүй. Манай улс ч өргөн хэрэглээний бараа материалынхаа 80 гаруй хувийг урд хөршөөсөө авдаг нь нууц биш. Гэвч эх монгол хэлээрээ утга төгөлдөр, уран цэцэн нэрлэсэн элдэв хятад бараа бүтээгдэхүүнүүд худалдааны төвийн лангууг чимэх болсон байна. Эдгээр бараа бүтээгдэхүүний зарим нь үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хүсэлтэй хүмүүсийн сэтгэхүйгээр тоглон, төөрөгдүүлж байна гэхэд буруудахгүй. Тэнгэр цоргисон аагтай, тагнай баясгасан амттай, найман гишүүн төгөлдөр цай хэмээн зурагтаар реклам цацдаг энэхүү цайг “Таван Богд” групп оруулж ирдэг. “Таван Богд Интернэйшнл ХХК нь гэр ахуйн өргөн хэрэглээний болон гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээр дэлхийд тэргүүлэгч томоохон компаниудын брэнд бүтээгдэхүүнээр өөрийн улсын хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах зорилготойгоор 1998 онд байгуулагдсан” хэмээн өөрсдийнхөө барааг гайхалтай сайхан суртачилж чаддаг. Гэвч өөрийн улсын ард түмэндээ үнэхээр чанартай бараа худалдаалдаг гэдэг нь юу л бол. Тэдний худалдаанд гаргадаг Монголчууд бидний хэлж заншсан дугуй булант “найман гишүүн төгөлдөр цай″ -г урд хөршөөс оруулж ирдэг гэнэ.
Өнөөдөр хүнсний дэлгүүрүүдэд “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой “Найман гишүүн төгөлдөр цай”, “Борцтой цай”, Хийцтэй цай” гэсэн олон төрлийн бүтээгдэхүүн бүгдийг нь хятадад үйлдвэрлэдэг аж. Гэвч хятад улсаас оруулж ирдэг зарим бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг тэр бүр хангаж чаддаггүй. Үүнийг батлах баталгаа ч илэрээд байгаа юм. Тэрээр Монголчууд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг “найман гишүүн төгөлдөр цай″-наас сэжиг хүрмээр хог, зажилсан бохь гарч иржээ. Урд хөршөөс угшилтай цайны идээ манай хүнсний зах зээлд хэдийнэ ганхашгүй байр эзэлж өөрийн гэсэн худалдан авагчтай болсон нь сэтгэл эвгүйцүүлнэ.
Зочин · 2014/06/16
Зочин · 2014/06/16
Хятад хүнс хятад мотоцикл шиг л аюултай. Миний хувьд хятад хүнсэнд юу ч байж болно гэж ойлгодог. Үргүй болгох, рак, янз бүрийн халдварт өвчин тусгах зориулалтын нян байхад гайхахгүй шүү. Хэдэн жилийн өмнө зурагтаар гутлын үйлдвэрийн байранд ажилладаг хятад тогооч хоолны бэлдэц рүү угаасан талаар нэвтрүүлж байсанг санах хэрэгтэй. СОЛОНГОС зоогийн газар ч бас аюул
Зочин · 2014/06/16
aimaar yum aa. iimerhuu yum zunduu baidag ch ter bur il gargadag ni ***or baih oo.
Chara · 2014/06/16
Ich wollte einfach einen netten Gruss hinterl***en. Bin eben auf die Homepage gestossen.Here is my web page ... [url=http://forum.iceland.pl/profile.php?mode=viewprofile&u=26926]existing game[/url]