Ардын хувьсгалын 102 жилийн ой, үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны ам авах журамд өөрчлөлт оруулах тухай Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ.

Тодруулбал, өнгөрсөн жилийн баяр наадмаар бөхчүүд ам авахдаа харилцаа холбооны хэрэгсэл ашигладаг, тохироо хийдэг зэрэг баримтууд гарч нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Тиймээс эдгээр болзошгүй зүйлсээс сэргийл дараах өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Гэхдээ доорх шийдвэр эцэслэгдэн батлагдаагүй бөгөөд Засгийн газрын хуралдаaнаар оруулж шийдвэрлэх аж.

Тухайлбал

  • Хувийн утас болон харилцаа холбооны хэрэгсэл ашиглахгүй
  • Тухайн бөх тусгай программ ашиглаж ам авна
  • Бөхчүүдийн ам авч буй байдлыг дэлгэцээр нийтэд ил тод харуулна
  • Бөхийн ам авах хугацаа дөрвөн минут байх бөгөөд нэмэлтээр нэг минут сунгаж болно
  • Хугацаандаа учраа бөхөө амлаагүй тохиолдолд хоёр ухарна
  • Ам авахдаа утас болон харилцаа холбооны хэрэгсэл ашигласан тохиолдолд дүрмийн дагуу хариуцлага тооцно

Цол дуудах асуудал

Бөхчүүдийг харьяалагддаг спортын хороо, төрсөн нутаг уснаасаа гадна нэг л ивээн тэтгэгчээ дуудуулах шаардлага тавина. Учир нь зарим бөхчүүд 3-4 компанийн нэр дуудуулдаг учир хугацаа авах сунжрах тохиолдол гардаг гэв.