Мүүний шашны байгууллагатай хамтран Монголд 10 гаруй шашны төлөөллийг цуглуулан хуралдсанд иргэд бухимдалтай байна
2023/06/27
“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хуралд Монгол дахь шашин бүрийн тэргүүн, төлөөллүүд оролцжээ. “Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” сэдэвт бага хурлыг HWPL олон улсын байгууллага болон бурхны шашны Сайн Номуун хийд хамтран 2023 оны 6-р сарын 20-ны өдөр зохион байгуулсан аж. Хуралд 10 гаруй төрлийн шашны 400 орчим төлөөлөл оролцсон гэжээ.
Тэгвэл энэхүү шашны бага хурал нь иргэдийн дунд бухимдал үүсгэсэн сэдэв болоод байна. Учир нь HPWL буюу БНСУ-д төвтэй Heavenly Culture – World Peace – Restoration of Light байгууллага нь Мүүний шашны салбар хөдөлгөөн юм байна хэмээн цахим орчинд сайтуудаар мэдээлэл таржээ.
2012 онд нас барсан Сан Мён Мүүн нь “Шинчеонжи” сүмийг үүсгэн байгуулсан. Энэ сүм нь хэд хэдэн тэргүүлэх салбар хөдөлгөөнтэй. Үүнд International Peach Youth Group (IPYG), International Women’s Peace Group (IWPG) болон дээр дурдсан Heavenly Culture – World Peace – Restoration of Light (HWPL) зэргийг дурдаж болох юм байна.
Монголд шашны хурал зохион байгуулсан HWPL байгууллагыг өдгөө Ли Ман-И гэгч удирддаг (Мөн “Шинчеонжи” сүмийн үйл ажилллагааг хариуцаж байна). Тэрбээр Сан Мён Мүүний ач хүү юм байна. Ман-И гэдэг нь “Бүрэн төгс гэрэл гэгээ” гэсэн утгатай хэмээн өөрийгөө тайлбарладаг аж. Ли Ман-И өдгөө Хуучин гэрээд үндэслэн Христийн шашны өөр нэгэн урсгалыг номлодог бөгөөд Есүс Христээс илгээгдсэн “албан ёсны” пастор хэмээн өөрийгөө танилцуулдаг аж.
HPWL буюу БНСУ-д төвтэй Heavenly Culture – World Peace – Restoration of Light байгууллагын зүгээс энэ талаар тайлбар хийхдээ тус газар нь улс төр, шашнаас ангид үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш дэлхийн 120 гаруй улс оронд тогтвортой энх тайвныг тогтоох олон талт үйл ажиллагааг тууштай явуулдаг гэсэн тайлбар хийсэн юм.
Ямартай ч "Шинэ тэнгэр газар" гэх шашны урсгалын эзэн Ли Ман Хи гэгчийн удирддаг "HWPL" Олон улсын ТББ нь Шадар сайд С.Амарсайханы ах С.Нэргүйн эзэмшлийн "Сайн Номуун" хийдтэй хамтран "Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл" гэх бага хурлыг зохион байгуулсан нь олон хүний бухимдал хүргээд байсан юм.
Үнэнийг хайгч · 2023/06/28
Танай сайт ямарч үндэслэлгүй судалгаагүй сэвэх юмаа бас л...
Сайн юмаа судалж байж нийтлэл мэдээллээ оруулмаар юм.
Монгол · 2023/06/28
амарсайхан ажлаа өгөн шалтаг, шалтгаан болжээ
бат · 2023/06/27
Бусдын шашнийг хүндэтгэдэг монгол улс нэг л шашинтай баймаараа Бид намаараа одоо шашинаараа дэлхийд тэргүүлэх боллоо энэ сайн хэрэг бишшүү
Zochin · 2023/06/27
AMARSAIHANIHAN BUGDEEREE """ UHEESEI,UHEESEI,UHEESEI""" Gej ERUUYU.
зочин · 2023/06/27
Бас л нөгөө самарсайхан нэр нь шашины цуглаанд хүртэл явж л баыхын