Сэлбэ голын далан дахин сэтэрсэн тул иргэд шаардлагагүй бол машинаа орхиж, хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг уриалж байна
2023/07/06
Үргэлжлэн орсон борооны улмаас Улаанбаатарт үерийн нөхцөл байдал хүндэрсээр байна. Өнгөрсөн шөнө үерийн нөхцөл байдал хүндрэх магадлалтай 8 байрлалд онцгой байдлын албан хаагчид ажиллаж хоносон ч Сэлбэ голын далан сэтэрчээ.
Тодруулбал Буян компанийн талаасаа далан нь сэтэрсэн байна. Гэвч шороо элс гэх мэт шуурхай арга хэмжээ авахад шаардлагатай машинууд түгжрэлд орж нөхцөл байдал амаргүй байна.
Тиймээс иргэд шаардлагагүй бол машинаа орхиж, хөдөлгөөнд ачаалал нэмэхгүй байхыг нийслэлийн зүгээс уриалж байна.