Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутнуудын шүүхийн шийдвэрийг маргааш танилцуулна
2023/07/06
Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт холбогдсон 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдийн гэм буруугийн дүгнэлтийг өнгөрсөн сарын 26-ны өдөр шүүх бүрэлдэхүүн танилцуулсан билээ. Нийт 48 хүнийг цагаатгаж, 32 хүн дөрвөн компанийг гэм буруутайд тооцсон юм.
Прокурорууд гэм буруутайд тооцогдсон хүмүүст оногдуулах ялын дүгнэлтийг энэ долоо хоногийн Даваа гарагт танилцуулсан. Тус ялын дүгнэлтийн хүрээнд 32 шүүгдэгч, дөрвөн компани, тэдгээрийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд өөрсдийн үг, саналаа өчигдөр хэлж дуусав. Ингэснээр Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт гэм буруутайд тооцогдсон этгээдүүдийн шүүхийн шийдвэрийг маргааш буюу долдугаар сарын 7-ны өдрийн 14:00 цагт танилцуулахаар боллоо.
Хөгжлийн Банкны гэх тодотголтойгоор энэ оны дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан гэм буруутайд тооцогдсон 32 иргэн, дөрвөн компанийн шүүхийн шийдвэрийг энэ баасан гарагт танилцуулснаар өндөрлөхөөр боллоо.
Шүүхийн шийдвэр танилцуулах үеэр гэм буруугүйд тооцогдсон 48 иргэн бүрэн ирсэн байх ёстойг даргалагч шүүгч анхааруулав.
Гэм буруугүйд тооцож, цагаатгасан 48 хүн:
- Ц.Билгүүн
- Д.Уянга
- Т.Оюунчимэг
- Б.Чинзориг
- Т.Мөнхтулга
- Т.Пүрэвсүрэн
- Ч.Цоожсүрэн
- С.Батзориг
- А.Хүчитбаатар
- Г.Гантогтох
- Д.Бат-Очир
- Ж.Үхэртар
- Ж.Бат-Эрдэнэ
- Б.Махбал
- Ж.Оюунчимэг
- С.Магнайсүрэн
- М.Баярмагнай
- Б.Амгалан
- Ч.Отгочулуу
- Ч.Нэргүй
- М.Баянмөнх
- Б.Найдалаа
- Б.Лхагвасүрэн
- Р.Батбаяр
- М.Золжаргал
- Г.Дашзэвгэ
- Г.Одонтуул
- Б.Батзаяа
- О.Батбаатар
- Д.Батбаяр
- Ё.Доржсумъяа
- Б.Цэрэндаваа
- Ц.Цэвэгмэд
- Н.Баярчимэг
- Г.Санжмятав
- М.Цэлмэг
- Г.Галсанням
- Ц.Содхүү
- Н.Батбаяр
- О.Хуягцогт
- О.Баяр
- Б.Цолмон
- Ц.Ууганбаяр
- Д.Даваасамбуу
- Х.Ганхуяг
- Г.Амартүвшин
- Н.Алтанхуяг
- Б.Баттөр нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйд тооцож шүүхээс цагаатгасан юм.
Харин гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон 32 хүн:
- Л.Аззаяа
- Б.Батбаяр
- Ч.Энхбат
- Ч.Мөнхбаяр
- Д.Цогтбаатар
- Б.Будхүү
- Б.Даажамба
- Б.Чойжилжалбуу
- Л.Мягмаржав
- Д.Дэлгэрсайхан
- Ж.Ганхуяг
- Б.Шинэбаатар
- Н.Мөнхбат
- Э.Эрдэнэ
- Ц.Баярсайхан
- Г.Цолмон
- Ц.Баатарбилэг
- Х.Баттулга
- Ш.Бүтэд
- Н.Сүхболд
- Т.Болдмаа
- Б.Мөнхтөр
- Г.Байгалмаа
- Б.Батбаатар
- Ч.Өлзий
- Г.Батдорж
- Я.Батцэцэг
- Л.Ням-Очир
- Э.Эрдэнэбилэг
- Х.Бат-Эрдэнэ
- П.Мягмардорж
- Ё.Баатарбилэг шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон юм.
Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон дөрвөн хуулийн этгээд:
- “НВЦ” ХХК
- “Инжир” ХХК
- “Ганхүдэр Орд” ХХК
- “Хааны харгуй” ХХК
Зочин · 2023/07/06
TANILTSAA80955877SEKSEER
Зочин · 2023/07/06
SEKSDNE80955877
Нөгөө · 2023/07/06
Нөгөө хулгайчууд нь бүгд цагаадаад гараад ирнээ сүржин эхлээд даржин дуусдаг