Согтуурсан үедээ найзынхаа амийг хөнөөжээ
2014/06/15
Өнгөрсөн амралтын өдрүүдэд СХД-ийн 9 дүгээр хороо Баруун баян уул гэх газар хутгалуулсан хүн байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагынхан очиж шалгалт хийжээ.
Хэргийн газар СХД-ийн 9-р хороонд оршин суух 30 настай С-ийг түүний найз болох 34 настай Б гэгч нь согтуурсан үедээ маргалдан цээжинд нь мэсний зүйлээр хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон байжээ. Улмаар хэргийн газраас зугтаасан аж. Эл хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгаж байна.
Эл мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлж байгаа болно.
Х.Даваа