ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Байгалмаа, Үер усны аюулын үед гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэлтэй. Зарим халдварын вирус хөрсөнд байдаг учир хөрсний усаар дамжин гэдэсний халдварт өвчин үүсэх эрсдэл өндөр байдаг.

Үерийн лараах халдвар бохирдлоор дамжин дэгддэг. Цусан суулга, балнад, халдварт шар өвчний тархалт дэгдэх эрсдэлтэй. 

 

Тиймээс:

  • Үерийн усанд хүрэхгүй, хөл нүцгэн явахгүй
  • Үерийн усанд хүрсэн бол гараа сайн угаах
  • Гараа бохирдсон тохиолдол бүрд угаах
  • Хүүхдүүдээ гадуур тоглуулахгүй байх
  • Булаг шандны ус шууд уухгүй байх
  • Үерийн ус туулсан бол гутлаа үүдэнд тайлах, боломжтой бол гутлаа хлорын уусмалаа цэвэрлэж наранд хатаахыг зөвлөж байна. 

Үерийн голомтод ажиллаж байгаа цагдаа, онцгой болон тохижилт үйлчилгээний чиглэлд ажиллаж байгаа хүмүүст гэдэсний 5-6 төрлийн халдвараас сэргийлэх эмийг хүргүүлсэн. Гамшгийн үеийн бэлэн байдлын хангах нөөцөд энэ эм байдаг гэлээ.