Энэ сарын 10 хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдын тоог нэмэх үүрэг өгөв
2023/07/07
Улаанбаатар хотод энэ сарын 10 хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан урьдчилан сэргийлэх зорилгоор одоо бэлэн байдалд ажиллаж байгаа алба хаагчдын тоог нэмж төвлөрүүлэх, машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шаардлагатай шатахуун тосны нөөц бүрдүүлэх, цахилгаан станц дагуух далан сувгийг тэлж, өргөжүүлж, хүчитгэх, ялангуяа 3, 4 дүгээр цахилгаан станцуудад эрсдэл үүсэхээс сэргийлж, онцгой анхаарахыг УОК,НОК-ын хамтарсан шуурхай штабынханд үүрэг болголоо.
Мөн цэвэр усны эх үүсвэрийн эрүүл ахуйд усны шинжилгээ хийж, иргэд олон нийтэд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй яаралтай үзүүлж, үерт автсан айл өрх, хүүхэд багачуудад онцгой анхаарах, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт олон нийтийг хамруулах, байгалийн гамшигт орон гэрээ алдаж, хохирсон иргэдийн тоо баримтыг гаргаж, түр байрлах байраар хангах тал дээр онцгойлон анхаарахыг даалгасан юм.
Цаашид барилга байгууламжийн стандартад анхаарч, үерийн улмаас эвдэрч, сүйтсэн хөрсний суулт өгч, барилгын суурь суларсан, бүтэц зэрэгт өөрчлөлт орсон барилга байгууламжид үнэлгээ хийх чиглэл өглөө.
Зочин · 2023/07/09
TANILTSN80955877