З.Мэндсайханы шарга шүдлэн түрүүллээ
2023/07/10
Хүннү гүрний 2232, Их Монгол улсын 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр цэнгэл наадам шүдлэн насны уралдаант түрүүлж, айрагдсан морьдыг Хурдан морины комиссоос танилцуулж байна.
- Түрүүнд Ховд аймгийн Мянгад сумын уяач Загджавын Мэндсайханы шарга халзан үрээ, гал тамгатай морийг Батсүхийн Намжилцогт, 13 настай унаач хүү унаж түрүүллээ.
- Аман хүзүүнд, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны уяач Батбаярын Пунцагбалжирын хар үрээ
- Айргийн гуравт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Чимэдрэгзэнгийн Энхбат сартай хүрэн шүдлэн,
- Айргийн дөрөвт, Төв аймгийн Заамар сумын уяач Чилхаагийн Уламбаярын буган халтар үрээ
- Айргийн тавд, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Жавхлантөгсийн хүрэн үрээ хурдаллаа.
Зочин · 2023/07/11
80955877
Зочин · 2023/07/10
Б.Пунцагбалжирын хар үрээ түрүүлсээн...ардын хүүхэд түрүүлж болдоггүй , хаашаа наадам болоод байна аа. ..тэр морь бариачд хариуцлага тооц...аха бол том асуудал шүү... уаячдаа хүндэл наадамчин олноо хүндэл ... шийдвэр буруу гарч байгаад харамсав...