Эмнэлгээс дүрс оношилгооны процессор хулгайлсан гэх хэргийг шалгаж байна
2023/07/17
Цахим орчинд эмнэлгээс тусгай зориулалтын дүрс оношилгооны процессор хулгайлсан үйлдлийн талаар нийтлэгдсэн. Тэгвэл уг асуудлыг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж эхэлжээ.
"Баяр наадмын өдрүүдээр архаг хүнд өвчтэй өндөр настнууд төдийгүй залуучууд ЯТТ тусламж үйлчилгээ авах нь эрс нэмэгддэг. СХНЭ насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээний тасаг буюу бидний ярьдгаар сэхээний тасагт яг одоо гэхэд л 10 насанд хүрэгчид, хүүхдийн сэхээн дээр тусдаа бас хүнд хүүхдүүд үхэл амьдралын зааг дээр тэмцэж байхад энэ залуухан хулгайч эрчимтийн өвчтөнг шинжилгээнд хамруулж байхад өрөөнөөс компьютерын процессор хулгайлжээ. Аврал эрж эмнэлэгт итгэсэн сандарч тэвдсэн ар гэрийнхэн амралтын өдрөөр дуудагдаж ирсэн эмнэлгийн ажилчдын ар хударгаар яаж хулгай хийж чадаж байна аа. Энэ тусгай зориулалтын дүрс оношилгооны процессор" хэмээн эмнэлгийн ажилтан нийтэлсэн.
Зочин · 2023/07/18
80955877
Зочин · 2023/07/17
Яг л Томографикийн шинжилгээний өрөөнөөс аваад гарч байгаа бичлэг байна даа энэ процесер дээр олон хүн шиэжилгээний хариу байгаа даа Ахиад л баахан хүмүүс шинжилгээ өгөх нь Хогийн өлөн хулгайч бэ яадаг