“Гацуурт” ХХК-ийн захирал Ч-ын нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт 4 хүнийг яллагдагчаар татжээ
2023/07/18
Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явц байдлын талаар Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тодруулга хийжээ.
-“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатад холбогдох хэргийн явцын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Дээрх хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас хэрэг бүртгэлтийн тодорхой ажиллагаа явуулж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн ба прокуророос хэргийг хянаад, цугларсан нотлох баримтуудыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий 4 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.
Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн захирал Ч-ыг “хүнийг алахыг завдсан”, “хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт, тухайн газарт байсан нутгийн иргэд болох М, Б нарыг “Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн” гэх гэмт хэрэгт,
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Г-г “Хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн”, мөн “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татсан ба одоо аймгийн Цагдаагийн газраас хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна.
-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн Засаг дарга Б.Ганзориг “Намайг “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын талаар цахим орчинд худал мэдээлэл тараасан гэж яллагдагчаар татсан” талаар өөрийн цахим хуудсанд мэдээлэл оруулсан байсан. Б.Ганзоригийг бичлэг хийж худал мэдээлэл тараасан гэж буруутгаад байгаа юу, энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл?
-Энэ нь ташаа мэдээлэл байна. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар багийн засаг дарга Б.Ганзоригийг дээрх хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон нэр бүхий 2 хүнийг ятгаж, худал мэдүүлэг өгүүлсэн, хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан. Түүнийг олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тараасан гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаагүй болно.
Эх сурвалж: УЕПГ
Зочин · 2023/07/22
DYYDLGAAR XNE80955877
Зочин · 2023/07/22
Энэ хүмүүстэй сумны хурд, хутганы ирээр л ярихаас өөр ямар ч аргагүй болжээ
Зочин · 2023/07/18
80955877TANILTSI
Зочин · 2023/07/18
8095577
Зочин · 2023/07/18
SEXSEER
зочин · 2023/07/18
За энэ хэрэг ч нохойн замаар орох бололтой доо. Ингэж хүмүүсийг мөнгөөр худалдаж авч эсрэг мэдүүлэг өгүүлээд шантаажилж байгаад өргөдлийг нь татуулах нь дээ. Чинбат ч хүн дүрстэй чоно байна даа
чинбат их буруу зүйл хийж байна · 2023/07/18
Монголчууд энэ баяныг машинаараа иргэдийг хөөж байсанг харсан. Болиод СЭЛЭНГЭчүүдээс уучлал гуй.
Зочин · 2023/07/18
TANILTSAA XN8955877
Зочин · 2023/07/18
80955877SEXSDN
Зочин · 2023/07/18
Чинбат угаасаа л бусдыг гэмт хэрэгт гүтгээд мэргэшчихсэн хүн Үнэн зүйл үнэхээр байхгүй бусдыг хуулийн мэдлэг сулыг ашигласан гэж хардаж байна!!! Ядарсан иргэдийг хэлмэглүүлчээд сууж байж чадах л хүнштэй. Чинбатаа үнэн л бай чи наад их зүсий нь хувиргасан татвар төлөөгүй алтаа улсын орлого болго!!!!