Э.Одбаяр: Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Красновоос ямар бичиг авснаа хэлэх хэрэгтэй
2023/07/19
No war хөдөлгөөний гишүүд "Монгол Улс дахь ОХУ-ын нөлөө, түрэмгийлэл" сэдвээр хэвлэлийн бага хурал өнөөдөр зохион байгууллаа.
Тус сэдвийн хүрээнд ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Н.Патрушев "Дотоодын хөрш Монгол" дахь өрнөдийн нөлөөг сулруулах гурван талт хамтын ажиллагааг БНХАУ-тай хэлэлцэж, ОХУ-ын ерөнхий прокурор И.Краснов Монгол Улсын ерөнхий прокурорт хэлэлцээрийн төслийг хүргүүлсэн гэх мэдээллийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийлэв.
"УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ОХУ-ЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ИГОРЬ КРАСНОВООС ЯМАР БИЧИГ АВСНАА ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ"
No war хөдөлгөөний гишүүн Э.Одбаяр "Монголын тусгаар тогтнолд хойд хөрш хууль бусаар халдаж байгаа зүйл гарч байна. Жишээлбэл ОХУ-ын эрх бүхий албан тушаалтнууд БНХАУ-д айлчилж буй үедээ хэлэлцэгдсэн асуудал нь манай улсын тусгаар тогтнолыг ноцтой зөрчсөн.
ОХУ манай улсыг дотоодын хөрш гэж нэрлэсэн. НҮБ-ын гишүүн орныг аль нэг улсын дотоодын хөрш гэх үгээр илэрхийлж болохгүй. Үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Дотоодын хөрш гэх нэр томьёог ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Н.Патрушев анх ашигласан. Н.Патрушев БНХАУ-д айлчилж Улс төрийн гишүүн Вень Чэньтэй уулзах үеэрээ "Дотоодын хөрш Монголд өрнөдийн нөлөө хэт нэмэгдэж байна. Үүнийг бууруулахад арга хэмжээ авах хэрэгтэй" гэсэн яриа хэлэлцээр өрнөсөн байна.
БНХАУ-д айлчилсан ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Краснов Монголын гурав дахь хөршийн бодлогын харилцааг бууруулахад хамтран ажиллах төсөл гэх зүйлийг манай улсын Улсын ерөнхий прокурорын газарт ирүүлсэн нь батлагдсан. Мөн энэ төслийн ажиллагаа хэрэгжээд эхэлсэн байж магадгүй. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ОХУ-ын ерөнхий прокурор Игорь Красновоос ямар бичиг авснаа хэлэх хэрэгтэй" гэлээ.
"ОХУ МАНАЙ УЛСЫН ДОТООД АСУУДЛЫГ БНХАУ-ТАЙ ЯРИЛЦАЖ БУЙГ ХАРЛАА"
No war хөдөлгөөний гишүүн Б.Цацрал "ОХУ-ын Элчин сайдын яам манай улсын иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсах, дайныг эсэргүүцэх эрхийг ноцтой зөрчсөн. Манай улсын Гадаад харилцааны яам дээрх үйл явдалд ямар нэгэн шийдтэй хариу өгөөгүй. Мөн долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд ОХУ-ын ЭСЯ-ны гадна No war хөдөлгөөнийхөн очиж жагсахад эрхийг маань зөрчсөн, ёс бус үйл гаргадаг.
Манай улсын Засгийн газар Украинд 200,000 ам.долларын хүмүүнлэгийн тусламжийг өгсөн гэсэн баримт байхгүй байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дайныг эсэргүүцэж, энх тайвныг уриалсан иргэдийг гадаадын гар хөл хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын индрээс зарласан. Энэ гүтгэлгийн талаар тайлбар өгнө үү.
ОХУ манай улсын дотоод асуудлыг БНХАУ-тай ярилцаж буйг өнгөрсөн наадмын өдрүүдээр харлаа. УИХ-ын дарга Г.Занданшатарын ОХУ-ын айлчлалын талаар албаны мэдээлэл өгөөгүй байгаа. Гэтэл ОХУ, БНХАУ-ын прокурорын байгууллага гурав дахь хөршийн оролцоог багасгах зорилгоор хамтран ажиллахаар уулзах гэж байна" хэмээв.
"ГАДНЫН ТАРХИ УГААЛТЫН ЭСРЭГ ЗОГСОХ ХЭРЭГТЭЙ"
No war хөдөлгөөний гишүүн Б.Билгүүн "Эрх барьж буй МАН-ын удирдлагууд манай хөдөлгөөний залуустай субъектив хамааралтай биш. Гэвч бидний зорчих эрхийг хязгаарласныг гаднаас авсан үүрэг даалгавар хэмээн харж байна.
МАН-ын дотоодын хэрүүлүүд хэтэрсэн. МАН улсынхаа тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулдаг хэмээн харж байгаа. Энэ нь хүчний салбарын үйл ажиллагаанаас батлагддаг. Тиймээс гаднын тархи угаалтын эсрэг зогсох хэрэгтэй" гэж өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Зочин · 2023/07/19
SEKSDN80955877
Зочин · 2023/07/19
S AWN S XNE80955877
Зочин · 2023/07/19
Асуудал үүсвэл No War чууд та нар буруутай шүү.
Зочин · 2023/07/19
S XNE AWN80955877
Зочин · 2023/07/19
Энэ нэг адгийн аавын адгийн шаар нь болсон новш дандаа улс эх орныхоо эсрэг ноцож байх юмаа. Одоо бүр байтлаа дүрдээ итгээд зелэнский лалрыгаа дуурайгаад ногоон фудболк шаачиж. Ичиж үхдэггүй хар лүд нэг байнаа. Яадаг ац вэ!!!
Зочин · 2023/07/19
Энэ нэг адгийн аавын адгийн шаар нь болсон новш дандаа улс эх орныхоо эсрэг ноцож байх юмаа. Одоо бүр байтлаа дүрдээ итгээд зелэнский лалрыгаа дуурайгаад ногоон фудболк шаачиж. Ичиж үхдэггүй хар лүд нэг байнаа. Яадаг ац вэ!!!
Зочин · 2023/07/19
та нар ярих хэмжээний хүмүүс мөн үү дээ эрхбиш ерөнхийлөгч ерөнхий сайд зэрэг хүхүүс мэдэж байгаа байлгүй дээ
Зочин · 2023/07/19
BOOWXXNO80955877
Зочин · 2023/07/19
80955877SEXSDN
Бат инженер · 2023/07/19
Юу л болоод байна даа хүүхдүүд минь
Зочин · 2023/07/19
Манай прокурорт тийм бичиг ирээгүй байхөө, ирсэнч нуух прокурор биш
Зочин · 2023/07/19
TANILTSN80955877
Зочин · 2023/07/19
SEXSDB0955877
зочин · 2023/07/19
гадны улсууд монголын талаар юу ч ярьж болно. тэгээд бид л дотроо ухаантай байвал болоо. ийм далдгнасан юмнууд л монголыг дотроос нь бутаргаж хагалж байгаа
зочин · 2023/07/19
маанагийн туйл нөхөр шүү. гадны хөлсний нтгээд гэдгийг мндсээр байж шоронд хийгээч