Ц.ХУЛАНД 12 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ ТӨЛӨВЛӨЖЭЭ
2023/07/20
Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр цагдан хоригдсон Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлжээ. Нууцын зэрэглэлт учир хаалттай болж байгаа бөгөөд түүнд прокурорын зүгээс 12 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байгаа гэж мэдээлэл гараад буй билээ.
Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт “…гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах…” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Улмаар хэргийг энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Шүүгдэгч нарт холбогдох хэргийг “шүүх бүрэлдэхүүнтэй”-гээр хянан хэлэлцэх бөгөөд даргалагч шүүгч “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцсон. Иймд шүүх хурлыг хэд хэдэн удаа хойшлуулсан.
зочин · 2023/07/23
энэ тагнуулууд шүлэг хүртэл бичдэг
Зочин · 2023/07/21
Баттулга бас ямар хамаатай болчихов доо
Зочин · 2023/07/21
BOOBXXNO80955877
Зочин · 2023/07/21
Наад хүн чинь12 жил тэсэх болов уу даа. Х.Баттулгын балаг нэг алдартныг хүн хороолгуулаад нэгийг нь тагнуул болгуулаад мууха энергитэй амьтан төрийн дээр заларч байж дээ.
Зочин · 2023/07/20
80955877 S AWN S XNE