Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох ажил энэ сарын 23-ны 07:00 цагт эхэлнэ.

Энэ хүрээнд авто замын туннель байгуулах бөгөөд тодорхой хэсгийн замыг түр хаахаар болжээ.

Бүтээн байгуулалтын ажил есдүгээр сарын 15-ны өдрийн 06:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн замын хөгжлийн газраас анхаарууллаа.