“Атар” талхны үйлдвэрийн үнэ 300 төгрөгөөр нэмэгджээ. Атар талхыг “Талх чихэр”, “Атар өргөө” компаниуд үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэрийн үнэ баяр наадмын өмнө 2000 төгрөг байсан бол долоодугаар сарын 17-ноос эхлэн 2300 төгрөг болсон байна.

Үйлдвэрээс 2300 төгрөгөөр гарч байгаа атар талхыг хүнсний дэлгүүрүүд дунджаар 200-300 төгрөгөөр нэмдэг гэхээр иргэдийн гарт атар талх 2500-2600 төгрөгийн үнээр ирэх болж байна.