Т.Бадамжунайг наадмын өмнө СУЛЛАЖЭЭ
2023/07/24
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайд хилийн хориг тавин суллажээ.
Өмгөөлөгчийнх нь зүгээс цагдан хорихгүйгээр шалгуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 10-нд хэлэлцээд хүсэлтийг нь хангасан юм байна.
Сайд асан Т.Бадамжунай нь 2018 онд Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгагдах болонгуутаа Замын-Үүдээр хилийн дээс алхан гарсан байсан юм. Улаан хугацаанд хилийн гадна байсны эцэст Засгийн газар “Шувуу” ажиллагаа зохион байгуулснаар энэ оны дөрөвдүгээр сард Филиппин улсаас авч ирсэн. Ирсэн даруйд нь шууд цагдан хорьсон юм. АТГ түүнийг шалгаж байгаад хэргийг прокурор руу шилжүүлээд байгаа. Ингэснээр тэрбээр гадуур байцаагдаж байгаа аж.