Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэдэг газар ачааны авомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн ноцтой осол 07 дугаар сарын 26-нд гарчээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Ө-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Аука” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас суудлын автомашин шатаж, зорчиж явсан таван иргэн нас баржээ.