Яруу найрагч Ц.Хулан энэ алдарт үгээ хэлж, түмэн олон ч түүнийг гадна дотноос зүгээр байлгадаггүй юм байна гэсэн ойлголттой үлдсэн билээ. Яруу найрагч бүсгүй ч хэрэндээ болохгүй бүтэхгүй байгаа олон зүйлсийг ярьж хэлж, Монголын дүлий нийгмийг сэрээх гэж оролдсон. Бүр Ерөнхийлөгчийн зөвлөх болоод том дуугарах гэж хичээсэн боловч олигтой яваагүй.

Гэтэл харин нэг нартай сайхан өдөр найрагч Хулан гадаадын тагнуулын байгууллагад элссэн тухай муухай мэдээ Монголчуудын чихийг дэлдийлгэж урам зоригийг хугалав.

Тийм юм болжээ. Тийм явдал болоогүй бол нэртэй найрагчаа богтлон авч гүтгэн гүжирдэх тангараг өргөсөн тагнуулын алба гэж арай байхгүй л дээ. Та бүхэн боддоо!  Монголын тагнуулын алба хэрэг хийгээгүй бол тэр Хулангаар яахав дээ. Тэр байгууллага чинь эх орныхоо оршин тогтнох аюулгүйн албанд нойр хоол умартан цаг наргүй зүтгэдэг юм шүү дээ. 

 

Тэгэхээр тэр Хулан Эх орноосоо урвасан юм байна. Дайны цаг байсан бол цаазаар авахуулах байж дээ.

 

Шунал цаана нь нуугдсан байх боломжтой.

Яагаад гэвэл гадаадын тагнуулын байгууллагаас 280 гаруй сая төгрөг авсан тухай нотолгоотой баримт шүүхэд буй ажээ. Маш ойлгомжтой байна. Тэгэхээр өрөвч сэтгэлээ халаасандаа энэ удаа хийчих ээ энэрэлт түмэн минь!

 

Тэр эх орноосоо урвасан эмийг өрөвдөж элдэв юм ярих нь Монгол хүн таныг бас урвагч болгоход хүргэнэ шүү. Эх орондоо хайртай бүхэн анхаарч ам хамраа хамхих хэрэгтэй юм байна.

 

Хулан харин урвагч шарвагч болох нь нэгэнт тогтоогдсон юм бол уучлалт эх орноосоо гуйгаад ноогдсон ялаа үүр дээ...

 

Зүлэг сайхан ногоон дээр мөөгөн цагаан гэрээ бариад зүгээр л амьдрахгүй дээ Хулаан!

 

 

Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Т.Залаа-Уул