Цагаанхайрханд ирсэн сүсэгтнүүд байр, машин, Zara брэнд хэмээн хүслээ бичиж, шар тос нялсан нь өмхийрч, ялаа батгана шавсан байсан
2023/07/28
Байгальд ээлтэй, зөв сүсэглэж бишрэхийг Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уриаллаа.
Иргэдийн буруу бишрэлээс үүдэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Цагаанхайрхан байгалийн үзэсгэлэнт газар бохирдож байгааг тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Бумбанямбуу хэллээ.
Энэ талаар түүнээс тодруулахад "Долдугаар сарын 10-нд наадмын үеэр очиход Цагаанхайрхан маш их бохирдсон байсан. Хадан дээр шар тос нялж, хүслээ бичиж, хаа сайгүй хадаг өлгөж, мод тойруулаад өнгө өнгийн утас татсан дүр зурагтай байлаа.
Гар хүрч болох газартаа шар тос нялаад байр, машин, эрүүл мэнд, зарим нь бүр Zara брэнд гэж хүртэл хүслээ бичсэн байсан. Тэр хавьд дөхөж очиход л шар тосны өмхий үнэр үнэртэж, ялаа, батгана шавчихсан байна. Ийм буруу сүсэг бишрэлийг хийхгүй байя.
Орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид хог хаягдлыг нь цэвэрлэдэг. Шар тосны сав, хадаг болон бусад ус, ундааны сав зэрэг ахуйн хогийг үе үе цэвэрлэж байна.
Догшин хайрхан гэдэг утгаараа хадны шар тосыг хүмүүс хуулдаггүй. Одоогоор тос, хадаг зэрэг нь тухайн газартаа хэвээр байгаа. Цагаанхайрханы ойролцоо Могойтын халуун рашаан гэж бий. Тэр рашааныг зорьж очсон хүн болгон хайрханд мөргөж, сүсэглэхээр ирдэг.
Түүнчлэн зөвхөн Цагаанхайрханыг зорьж ирж буй хүмүүс сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна" хэмээн ярилаа.
ВИДЕО:
Зочин · 2023/07/30
S AWN80955877
Зочин · 2023/07/30
Байгал яахаа мэднэ заа
Зочин · 2023/07/28
SEKSDN80955877
Зочин · 2023/07/28
TANILTSN80955877
Зочин · 2023/07/28
S AWNA S XN80955877