Л.Гэрэлзаяа: Тухайн үед н.Эрэвгийлхам гуай манайхаас 48 хурга, ишгээ ялгаж аваад явсан
2023/08/02
"Найман ишигний" гэж нэрлэгдэх болсон малын хулгайн хэргийн давж заалдах шатны шүүх хурал Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын байранд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар сонсох үеэр өмгөөлөгчийн асуултад шүүгдэгчийн тал хариулав.
Б.Дайриймаа "Миний хүүхдүүдийг хэтэрхий гүжирдэж байна. Намайг мөнгө угаасан, луйвар хийсэн гэнэ. Би 80 нас хүрчхээд үр хүүхэдтэйгээ нийлж хулгай хийсэн, мөнгө угаасан нэр зүүгээд сууж байгаадаа гомдож байна.
н.Эрэвгийлхамын өгч байгаа мэдүүлэг үнэхээр шударга бус, худал.
Хурга, мал ялгаж авч байхад ямар үйлдэл гаргаж байсан билээ. Хашааны хэдэн тал руу хурга, ишиг шидэж байсан тэр зураг бичлэг хаана байна. Анх Биндэр сумаас н.Энхням гэдэг цагдаа ирээд ямар ч мэдүүлэг аваагүй" гэлээ.
Үргэлжлүүлэн шүүгдэгч Л.Гэрэлзаяа, Ц.Төмөр нараас тайлбар сонсов.
Өмгөөлөгч: 56 малыг хэн будсан юм бэ?
Ц.Төмөр: Би будсан.
Өмгөөлөгч: Хүний мал байна гэж бодсон уу, эсвэл жигдрүүлэх зорилгоор будсан юм уу?
Ц.Төмөр: Би өөрөө мал сайн мэдэхгүй. Дөнгөж мал цуглуулж байгаа болохоор...
Өөрийнхөө малыг үндсэн будагтай, тэмдэгтэй болгоё л гэж бодсон юм.
Өмгөөлөгч: Удаа дараа очиход малыг нь өгөхгүй байсан гэж прокурор хэлж байна. Яагаад өгөхгүй байсан юм бэ? Тэдгээр 48 тооны малыг айлынх гэж мэдсэн үү, мэдэхгүй байсан юм уу?
Л.Гэрэлзаяа: Өгөхгүй гэсэн зүйл хэлээгүй.
Надаас ирээд асуухад нь энэ хурга, ишиг үнэхээр танай хурга, ишигтэй нийлсэн бол аваа гэж хэлсэн. Ингээд н.Эрэвгийлхам гуай би өөрийнхөө хонийг тоолж ирнэ гэсэн, ингээд "хоёр удаа тооллоо" гэж хэлсэн.
Тоолж ирэхдээ "н.Болдбаатарын 160 хурга, ишиг манайд нийлсэн юмаа. Түүнээс 103 хурга, 12 ишиг нь манайд байна. Миний хонь, ямаа бүрэн байгаа. Хонь ямаагаа алдсан юм байхгүй" гэсэн. Манайхаас 48 хурга, ишгээ ялгаж аваад явсан.
Гэхдээ 45 хурга, ишиг ялгаж авах үедээ "160 хурга, ишиг боллоо сүүлд нь гомдол байхгүй" гэдгийг н.Болдбаатар гэдэг хүн нь хэлсэн. Харин н.Эрэвгийлхам гуай манай гурван хонийг "энэ будагтай юм чинь манай л хонь байх ёстой" гээд авсан.
Зочин · 2023/08/03
SEKSDI80955877