Баянгол дүүргийн 30 дугаар хороо, X хороооллын .. дүгээр байрны тагтан дээрээс дээш буудсан талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.08.03/ 13.05 цагийн үед ирсний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид очсон байна.

Тэгэхэд тус байрны ... давхарт оршин суугч, уран барималч Ц.Г гэх 55 настай эрэгтэй өөрийн эзэмшлийн “Вепрь” загварын буугаар хоёр удаа буудсан бөгөөд дээд давхрын айлууд тагтан дээрээсээ хогоо хаяснаас болсон гэжээ.

Тухайн иргэн энэ гэртээ ганцаараа байх үедээ архи уусан аж. Мөн тэрбээр өмнө нь галт зэвсэг ашиглан танхайрч байсан гэх мэдээлэл байна.