Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Дамдинсүрэнгийн гудамж буюу Сэлбэ голын баруун талд нэр бүхий иргэний захиалгаар барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ.

Тухайн талбайд барихаар төлөвлөсөн барилга нь В2 зоорьтой, 15 давхар үйлчилгээ, сервис апартмент аж.

Гэхдээ барилгын газар шороо ба буурь суурийн ажил (БНбД 50-02-17)-г зөрчиж, газар шорооны ажил гүйцэтгэж байсан тул Хот байгуулалт хөгжлийн газрын хяналтын инженерүүд ажиллан, шаардах хуудас өгч, барилгын ажлыг зогсоосон хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.