Ламхай нарын хэрэгт холбогдсон дөрвөн хүүхдэд хилийн хориг тавьж, нэг хүүхдэд таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
2023/08/08
Хүчирхийлэл үйлдсэн гэх ламхай нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна. Шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, дөнгөж сая шүүхийн шийдвэр гарчээ.
Тодруулбал, ламхай нарын хэрэгт холбогдсон таван хүүхдийн дөрөвт хилийн хориг тавьж, нэг хүүхдийг 30 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар болсон байна. Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн зургаадугаар сард Гандантэгчэнлин хийдэд шавилан суралцаж байсан нэр бүхий ламхай нар бэлгийн хүчирхийлэлд өртсөн болох нь шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр нотлогдсон байдаг. Тус хэргийг ЦЕГ-аас шалгаж, ламхай нарыг яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад долоодугаар сарын 19-нд ирүүлсэн байдаг.
Цээгий буяа · 2023/08/12
Сэжгийн юм аа хэлэхэд муу үг алгаа
Зочин · 2023/08/09
TANILTSI80955877
Зочин · 2023/08/08
SEKSDN80955877
зочин · 2023/08/08
Хамгийн мунаг мунхагийг нь олж илрүүлсэн гэсэн үгүү шашинд итгэх итгэл жил ирэх тусам буурч бгаа