Х.Бээжин: Ц.Даваасүрэн бол сайд биш саад, төрийн сэнтийд заларсан "овоолсон баас"
2023/08/09
Иргэн Х.Бээжин Хархорин хот барихтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Уг мэдээллийн үеэрээ тэрээр: "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хархорин хотыг босгох, бүтээн байгуулах зарлиг гаргасан. Энэ шийдвэр нь түүхэн, баярлууштай, дэмжмээр сайхан шийдвэр байсан. Учир нь Хархорин хот байх үед Монгол улс маш хүчирхэг байсан. Хархорин хот сүйрснээс хойш Монгол улс уруудан, доройтож ирсэн түүхтэй. Тийм учраас Хархорин хотыг яаралтай босгох чухал шаардлагатай байгаа юм. Хархорин хотын захиргаа гэдэг байгууллага өнөөдрийг хүртэл чамлахааргүй ажил хийсэн юм байна. Гэсэн хэдий ч эдгээр ажлыг хийхдээ алдаа гаргасан байж магадгүй гэж үзэж байна.
Зурагнаас нь харахад хэт төвлөрсөн, шавсан байна. Орчин үеийн, шинэлэг загвар харагдахгүй байна. Хотын төвөөрөө голтой төлөвлөлт хийсэн байгаа нь дэлхий нийтээр үер усны аюултай болсон цаг үед хэр зөв юм?
Абу Даби Ерөнхийлөгчийн ордон, Эмират зочид буудал гэх мэт олон том барилгууд барьсан, Арабын Нэгдсэн Эмират улсад үйл ажиллагаа явуулдаг Бонд групп Хархорин хотын бүтээн байгуулалтад оролцох санал тавьсан. Хархорин хот байгуулах нь дэлхий нийтийн анхаарлын төвд орсон юм билээ. Миний бие Х.Бээжин тус группын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Бонд группын зүгээс Хархорин хотын бүтээн байгуулалтад оролцье, хөрөнгө оруулалт хийе гээд БХБ-н сайд Ц.Даваасүрэнтэй уулзая гэдэг хүсэлт тавихад би уулзахгүй гэсэн. Яагаад уулзахгүй гэж байгаа юм бэ? гэхэд би чинь төрийн сайд хүн шүү дээ. Компанийн төлөөлөлтэй уулзахгүй.
Чи боддоо, Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзах гэж 3-4 жил очерлодог юм шүү дээ гэж хэлсэн. Өөрийгөө Ши Жиньпинтэй адилтгасан нэг сайдтай юм байна, бид нар. Миний ой гутаад гараад явсан. Би төрийн сайд хүн шүү дээ гээд лаглайгаад сууж байгаа овоолсон баасыг бүгдээрээ зайлуулцгаая.
Бүгдээрээ давалгаалья. Би Ц.Даваасүрэнд хандаж хэлье, сайдын суудалд суусан овоолсон баас минь, саад минь өргөдлөө өгөөд зайл. Монгол улсад битгий садаа болоод бай. Ийм садаа Монгол улсад хэрэггүй. Бидний ажил энэ нөхрийг зайлуулахаас эхэлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээ таны ажил хариуцуулсан Ц.Даваасүрэн чинь хариу өгөхгүй байна. Гадны том хөрөнгө оруулагчид бид арай муухай хандаж байна шүү." гэсэн юм.
Зочин · 2023/08/10
TANILTSI80955877
Зочин · 2023/08/10
Сайд биш саад гэж яг үнэн хэллээ. Эряим хүчний Сайд хийж байхдаа эрчим хүчний эх үүсвэрийн төслүүдийг бүгдийг нь зогсооэ байсаг ардын дайсан
Зочин · 2023/08/10
S AWN80955877
Зочин · 2023/08/09
naad uvuulsun baasa zailuulj chadahgui nasaar ardtumen tejeej tansagluulj bsan naa ene nuhur unuudur medsen haramsaltai yaa oroitoj uhaasan