ЖАЙКА-гийн ажилтны нэрийг барьсан залилангаас сэрэмжлүүллээ
2023/08/11
ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас сэрэмжлүүлэг гаргажээ.
Өчигдөр Дорноговь аймгийн Сайншанд хотноо өөрийгөө ЖАЙКА-гийн ажилтан хэмээн танилцуулсан эрэгтэй ЖАЙКА-гийн 2 үе шаттай зээлийн төслийн санхүүжилтийг санал болгож, урьдчилгаа шилжүүлэхийг хүссэн хэрэг гарчээ.
ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын ажилтнууд болон төслийн ажилтнууд дээрх зээлийн санхүүжилтийг олгоход нөлөөлөх, урьдчилгаа нэхэх байдлаар аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй шууд холбогддоггүй болохыг мэдэгдэж байна.
2023 оны зургаадугаар сард Төв аймагт ижил төрлийн хэрэг гарсан бөгөөд цаашид ч дахин гарах магадлалтай байгаа тул та бүхнээс мэдээллийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгаж, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагаас тодруулга авч байхыг хүсье гэжээ.
Зочин · 2023/08/11
TANILTSN80955877
Зочин · 2023/08/11
SEKSDN80955877